
Дотны найзынхаа бичсэн нэгэн нийтлэлийг уншаад өмнө нь хэзээ ч БАНЖИГ хороололдоо хэлж үзээгүй хараалыг урсагмаар санагдаж орхилоо... Гэхдээ найздаа, танил дотно банжиг блогчид болон энгийн сайхан монголчууддаа бус харин төр улсаар минь тоглоод байгаа улс төрч, эрх баригч тэнэг мангуунуудыг л хараамаар санагдаж, бухимдах сэтгэл юу юугүй төрлөө.... Надад аль нэг нам, нэр нөлөөтэй улс төрчид тал засаад байх шаардлага алга...Би чөлөөтэй сэтгэж, санасан зүйл минь үнэн гэж өөртөө итгэвэл тэрүүгээрээ л зүтгэдэг эгэл нэгэн монгол эр... Улс төржиж тэр уриалга сурталчилгааг нь хашгирч, уриалж, бас тэмцэж ч явсан над шиг нэг эгэл хүний үгийг уншаад хэн юу гэх нь надад сонин биш... Тэр дээр төр барих дүр эсгэж, халаасаа зузаалсан, мөнгө хүүлж нүүрээ барсан, албан тушаалын төлөө ард түмнээрээ тоглосон ИХЭС ДЭЭДСҮҮД СОНСОЖ БАЙ... Уурлах нь уурлаж, уушиг зүрхээ дэлбэлэх хүн байвал дуртайгаараа болоорой... Хэний баялгийг хэнд худалдаад та нар хэний хүчээр төр бариад байгаа билээ... Хямраад байх хүчирхэг үйлдвэр, том санхүүтэй улс орон шиг хямрал ярьж ард түмнй сэтгэлээр наадсан ховдог шунахай УЛСТӨРЧ тэнэгүүдээ... Бидний ходоодыг хоосон, өлсгөлөн байлгаж чих зөөлөн ард түмнийг удирдах гэсэн хүсэл зорилго чинь энэ элдэв амлаад байгаа мөнгөөр чинь хэрэгжиж эхэллээ... Амьдрах ухаанаа гээсэн АРД ТҮМЭН болгож байгаад чихийг нь мушгиж наадах гэж байгаа бол горьд новшнууд минь... Би эс чадавч та нарын багыг хуу татаж, үнэн төрхийг чинь илчлэх үнэн үгийг хэлээд бусдынхаа нүдийг нээх хүн МОНГОЛД минь захаас нь авхуулаад гарч ирнэ..... Миний мэдэх монголчууд маань хүлээцтэй, уужуу тайвандаа л монгол оронд ардчилал ийм хэмжээнд байж, та нар дуртай жүжгээ тоглож байгаа шүү дээ... Би "миний ард түмэн" гэж та нар шиг том бүлтрэхгүй .... Гэхдээ энэ ард түмэн гэдэг чинь тэнэг биш... Бүгдийг анзаарч, сэтгэл зүрхэндээ шаналж, харамсаж, бас ухаажиж байгааг мэдэртүгэй...
Монголчуудаа ажлаар хангаад, хөдөлмөр хийх хүсэл зорилгийг өдөөж өгөх санаа та нарт байсан уу...
Ард иргэд чинь өөрсдөө зүтгэж л энэ улс орон өдий зэрэгтэй байж байгаа нь үнэ шүү дээ... Гэтэл гудамжаар маяактай тэрэг урдаа хашигчуулж, хаана найр наадам байна тэнд тонгичож, лаглайсан та нар УЛС ОРО Н МИНЬ ХӨГЖИЖ БАЙНА... гэж ярьдагаа больцгоовол таарана... Гахайнууд минь... Хаа хамаагүй хэдэн хужаа авчраад монгол цусыг бузарлуулж, алт мөнгөө зөөлгөж, хууль засаглалаа доромжлуулсан та нар МОНГОЛ ХҮМҮҮС мөн юм уу даа.. Мэдэхгүй... Нохойн бааснууд л мөн байх... МОНГОЛ АРД ТҮМНЭЭ шуналын тулам болгож, халаас хэтэвчиндээ байгаа хэдэн бор төгрөгөөр биднийг УТСАН ХҮҮХЭЛДЭЙ болгох гэж байна уу... та нар... ЁСТОЙ ГОРЬД ОО.... миний халаас хоосон ч ам минь нээлттэй байсан дээр... Бусад нь юу гэж бодно.. дураараа л бол...
Одоо 1990 биш шүү... Олон зуун мянган гишүүдийнхээ эрх ашгаас ухарсан, өөрийгээ сугаршгүй ялзаршгүй бат бөх үндэс хэмээн итгэсэн МАХН-ны албархуу хэнээтэнгүүд, Ардчилсан намын ардчилал яриад ар хударгаар нь хутга зоогоод сурчихсан хэдэн удирдлага лидер гэгдэгч НОЁДУУД яавал ч яа....Гэхдээ МОНГОЛ ТӨР УЛСААР МИНЬ БҮҮ ТОГЛО... АРД ТҮМНЭЭ БҮҮ БАСАМЖИЛ... ТА НАРТ ЭЛЭГ БАРИУЛНАА ГОНЖ....


Сэтгэгдэлүүд:
ingej bodoj setgej ybdag humuus zundu bga
gebch dr bga ter humuus uurchlugduh n bitgi hel ulam l dabrah ym..
Өөрийгөө биш юмаа гэхэд бусдыгаа хүндэлж байцгаая аа..
Блогчид бүгд авьяастай, бичиж чаддаг хүмүүс. Хүсвэл тэдний хэн нь ч ингээд л Фриймэн шиг ш... п... гээд үг оролцуулаад бичиж чадна... гэхдээ тэгдэггүй л байхгүй юууу...
бичлэгийн санааг 100 хувь дэмжинэээ... энэ хэний нийтлэлээс санаа авсан гэнээ... ккк Хэрэгт дурлалаа
Сэтгэгдэл үлдээх: