ХЭНЭГГҮЙ ЗАНГААСАА БОЛЖ БУСДАДАА ГАЙ БОЛОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ..... /УРИАЛГА/

"ЧӨЛӨӨТ БҮС " ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ...

Бид энэхүү өдрүүдэд МОНГОЛ-д сенсаци үүсгэж, бас айдас түгшүүр бий болгоод байгаа Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвар -ын тархалтын эсрэг бидний сайн танил Болор-Эрдэнийн санаачилсан Амьдадаа бие биенээ хайрла, хүмүүс ээ буюу "МАСК аян" -ыг дэмжиж тус аянд нийт БАНЖИГЧ блогчдоо оролцохыг уриалж байна...

Мөн дараахи уриалгийг нийт админууд, блогч, блог уншигч, интернэт хэрэглэгч та бүхэндээ гаргаж байна...

 

1. Бизнес, үйлчилгээний бүх байгууллагууд маск зүүгээгүй хэнд ч үйлчлэхээс татгалзах....

2. Гэр бүлийнхээ хүмүүсийг маск зүүхийг шаардаж, өөрсдөө байнга хэрэглэх

3. Амьдадаа бие биенээ хайрла, хүмүүс ээ буюу "МАСК аян" аянд өөрийн боломжоороо идэвхитэй оролцох...

4. Бүх сайтууд болон блог сайтууд дээр энэхүү уриалгуудыг нийтлэж олон нийтэд мэдээллэх.. -ийг

БИД УРИАЛЖ БАЙНА....

 

ТУЛСАХ ХҮСЭЛ БАЙВАЛ СЭТГЭЛ БАГАДАХГҮЙ...............

 


САНАМЖ

\Ард иргэдэд\

Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвараас сэргийлэхийн тулд хүн бүр эрүүл ахуйн, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардалагтай

Үүнд:

-       Ханиаж найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хэрэглэсний дараа хогийн саванд хаях

-       Гараа сайтар савандаж зөв угаах

-       Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх

-       Нүд, хамар, аманд бохир гараар хүрэхгүй байх

-       Шаардлагатай үед амны хаалт зүүх (2 цаг тутамд солих)

-       Аминдэмээр (витамин С, чацаргана, аарц) баялаг хоол хүнс хэрэглэх

-       Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх

-       Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх

-       Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх

-       Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх

Хэрвээ танд:

          Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар  битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл Халдварт Өвчний Судлалын Үндэсний Төвийн 100 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 

2009.10.04 өдрийн байдлаар 375,000 гаруй тохиолдол лабораториор батлагдан 4500 гаруй нас баралт бүртгэгдсэн байна.

Бүсүүд

Нийт тохиолдолын тоо

2009.10.04-ны байдлаар

Тохиолдол

Нас баралт

ДЭМБ-ын Африкийн бүсийн төв

12382

70

ДЭМБ-ын Америкийн бүсийн төв

146016

3292

ДЭМБ-ын Газрын дундад тэнгисийн зүүн бүсийн төв

12861

80

ДЭМБ-ын Европын бүсийн төв

59000 -аас их

193-аас бага

ДЭМБ-ын Зүүн өмнөд азийн бүсийн төв

38038

480

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв

109926

410

Нийт

378223-аас их

4525-аас бага

  Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт) илэрнэ. 
 Урьдчилан сэргийлэлт:Одоогоор өвөрмөц вакцин байхгүй.Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:

  • Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх
  • Нүд, ам, хамарт бохир гараа хүрэхгүй байх.
  • Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх.
  • Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.
  • Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх
  • Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх
  • Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

 Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэлүүд:

сайхан уриалга байна
2. molor | 2009-10-16 12:28:50
өө ёстой их баярлалаа. тун хэрэгтэй мэдээлэл байна хөө. улсууд ч дор дороо эмч болчихсон тус тусынхаа зөвлөмжийг гаргаад явж өгч бнаа цаана чинь
3. Mr.Freeman | 2009-10-16 12:29:13
Сая гадуур жаахан явах хооронд маск зүүгээгүй хүн мөн ч олон тааралдлаа... Өөртөө арчгүй ч юм уу эсвэл хэнэггүй тоомжиргүйдээ ч юм уу бүү мэд... Тэд өөрсдөө ч мэдэлгүйгээр энэхүү өвчнийг тээвэрлэгч, тараагч болчихсон байхыг үгүйсгэх аргагүй...
зАРИМ НЬ БҮҮР ХАНИАГААД ХАХАЖ ЦАЦААД ЯВЖ БАЙХ ЮМ ДАА... ХАНИАХДАА АМ ХАМАРАА ДАРАХ ГЭСЭН ОЙЛГОЛТ АЛГА...
ХЭНЭГГҮЙ ЗАНГААСАА БОЛЖ БУСДАДАА ГАЙ БОЛОХГҮЙ БАЙМААР ЮМ ДАА...
4. molor | 2009-10-16 12:34:38
тэр ч уг нь тийм л юм байгаам. ямар ч зүйлд хэмжээ хязгаарын зааг гэж нэг юм бий. бүхнийг шоу болгочих сонирхолоо хааяа ч гэсэн татаж сурмаар
bi haniad hurchij. ha ha ha aliig ni hursiin bol?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.