
Амьд аж төрөх, эрүүл энх аз жаргалтай амьдрах гэдэг үг хүн бүхний хүсэл мөрөөдөл болдог биз... Гэтэл энэ мөрөөдөл маань байнгийн аюул занал, сэтгэлийн шаналалын дунд бүдэг бадаг гэрлийн чигт бүдчин туучиж явна... Ялангуяа айхтар цар хүрээтэй тархаад байгаа Н1N1 гахайн томуу өвчин хаана яаж тархаад байгааг нь мэдэрэх боломжийг хэнд ч өгөхгүйгээр хаалганы гадна талас үүд тогшоод байж байгаа өнөө үед тэр бүдэг гэрэл гэгээ бүүр алга болчих мэт...
Саяхан л хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эрүүл мэндийн сайд маань тайван амгалан бай гэж зөвлөөд, түүний орлогч сайд гэсэн туяхан бүсгүй хатагтай Цолмон инээмсэглэн байж "Монгол бол агуу орон... Бараг хамгийн сүүлд л ганц нэг хүн энэ өвчнөөр өвчиллөө" гэх маягийн зүйл яриад байсансан. Гэтэл юу вэ? Баримт түшье..
- Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 374 хүн томуугаар өвчилснөөс харуулдан тандалтын цэгээс ирүүлсэн сорьцод хийсэн шинжилгээгээр энэ өвчний хамгийн том голомт болох нийслэлтэй хил залгаа Төв аймагт ес, Өмнөговьд нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ.
- Манайхан нэг хэсэг томуугаар өвчилсөн хүнийхээ тоог гаргах гэж будилдаг байсан бол одоо нас барсан иргэдийн тоог зөрүүтэй гаргах болов. Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 21-нд уушгины хурц хатгаагаар нас барсан хүн анхных нь. Тэгвэл өнгөрөгч пүрэв гаригт 30 настай нэгэн эр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нас барав.
Түүнээс харуулдан тандалтынхан сорьц авсан боловч нэг мөсөн 20 болгож хамтад нь явуулах гэсээр хугацаа алдсан тухай учир мэдэх албаныхан ярьсан. Энэ сарын 22-нд ХӨСҮТ-д ирүүлсэн сорьцыг 23-нд шинжилсэн бөгөөд маргааш нь хариу гарахад харамсалтай нь эзэн аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. ЭМЯ-нд өчигдөр болсон шуурхай хуралдааны үеэр энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Г.Ганхүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн тэр хүнд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Шинжилгээний хариу эрт гарсан ч эмчлэх боломжгүй болсон байсан. Багадаа хэд хэдэн удаа хатгаа авсан, уушги их муутай хүн юм билээ. Тэгээд ч цогцост нь хийсэн задлан шинжилгээгээр түүнийг уушгины хатгаагаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан” хэмээн дүүргийн эмнэлгийнхнийг өмөөрөв.
- 2007оны 10-р сарын 26ны 16.00 цагийн орчимд ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 27 настай залуу нас барлаа. Тэрбээр уушгины багтраа, харшилтай бөгөөд тус төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан нэгэн аж.
- Мөн өдөр 17 цагийн орчимд 55 настай нэгэн хүн бас л энэ өвчнөөр нас баржээ...
Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 527 болж өмнөх өдрөөс 54 тохиолдлоор нэмэгджээ. Улаанбаатар хотод 462, хөдөө орон нутагт 65 тохиолдол байна.
Нэмэгдсэн 54 тохиолдлын 49 нь Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 462 тохиолдол болжээ.
Хөдөө орон нутагт 12 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Сэлэнгэ 10, Дорнод 2, Дорноговь 5, Төв 9, Өмнөговь 1, Хэнтий 3, Өвөрхангай 6, Дархан-Уул 16, Хөвсгөл 1, Булган аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна. Харин Говьсүмбэр аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж нийт А хүрээний (H1N1) вирүсийн халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Орхон аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгджээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 93 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 40 нь шинжилгээний хариу хүлээж байна.
Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралт 4 байсан. Харин дөнгөж сая ирсэн мэдээгээр дахин нэг хүн нэмж нас баржээ. Тэрээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын засаг дарга ажээ.
Энэ мэтээр айхтар тархацтай байгаа өвчний талаар мэдээ хайгаад байвал юм юм л уншиж, сэтгэлийн түгшүүр лавшрах бололтой. Энэ бүхнээс үүдээд дараахи асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Энэ удаа юун дээр алдав?
- Ард иргэдэд тайвшруулж назгайруулсан мэдээлэл их цацсаных....
- Цэцэрлэг, бага, дунд сургуулиудыг маш хурдан хорио цээрт оруулах байсныг цаг алдсан...
- Бас монголчууд бидний хэнэггүй, хэт амгалан, үхэрт мөргүүлж, өвдөж байж мэдэрдэг болхи ухамсарынх....
- Төрийн бодлого алдаатайгаас нарийн мэргэжлийн салбаруудад томилогдож байгаа сайд, бусад удирдах ажилтан, боловсон хүчний томилгоо учир утгаа алдсаных...
Үүнээс үүдэн нийтийг хамарсан гамшиг тохиох аюултай үед ард иргэдийн сэтгэл санааг назгайруулсан мэдээлэл цацах нь ямар аюултайг одоо цаг үе харуулж эхэллээ... Хүн бүгд наад захын хамгаалалт болсон амны хаалтаа зүүгээд өөрийнхээ төлөө санаа тавиад явах сэтгэл бас их дутаж л байна... Хаана л явна хахаж цацсан, ханиаж найтаасан хүмүүс дүүрэн л байна... Амны хаалт хэрэглээд тэгж байвал бас ч яахав... Гэтэл зарим хүмүүс бол бол агаар орчинд байдаг өвчнөө цацаж орхиод хэнэггүй л байна шүү дээ... Тэр хүмүүс бас нэгийг бодож нөгөөг ухаарах цаг болсон бус уу....
Үйлчилгээний байгууллагууд амны хаалт зүүгээгүй хүмүүст үйлчлэхээс эрс татгалзах хэрэгтэй байна. Орон сууц, нийтийн тээвэр, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын ариутгал цэвэрлэгээг улам эрчмжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.
ЭНЭ БҮХНЭЭС ҮҮДЭЭД "ҮХЭЛ ХААЛГА ТОГШИНО...." ГЭСЭН БОДОЛ, АЙДАС ТҮГШҮҮР ӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРЖ БАЙНА.
Сүүлд нь нэмж хэлэхэд Ноён Ламбаа бид 2 эрүүл мэндийн салбарыг ойлготлоо энэ нас хүрэхгүй биз....
Ард олныг тайвшруулан, назгайруулсан мэдээлэл цацаж байсан эрхэм сайд одоо чаддаг мэддэгт нь байраа тавьж өгөөд, өөрөө энэ өвчнөө тусчихгүйхэн шиг гэртээ байж байвал таарах болж....
Бас эрх баригчид маань маш их мөнгө орж ирээд байгаа гээд байсан... Хүн хүнд 50,000- төгрөгийг өгч байхаар хүн хүнд амьд явах баталгааг нь одоо өгөх цаг ч болжээ...


Сэтгэгдэлүүд:
ранетки-нх эсвэл миний шүлгийн блогт та өөрөө мэдээ хийчих
Энэ нээрээ тоглоом бишшүү яана даа яана
Монгол хүн чинь биологийн бараг өөр амьтан ухааны юм яриал. 10 жилийн боловсролтой хүн бол ийм юм яриад сууж байхуу?
Сэтгэгдэл үлдээх: