Хайрын 10 Нууц (Номны хэсэглэлээс)

Нэгэн хүн дээр тэнгэрийн элч шөнөөр ирж өмнө нь хүлээж буй их үйл хэргийн тухай ярьжээ. Түүнд их эд баялаг олж, нийгэмд хүндтэй байр суурь эзлэн, сайхан эмэгтэйтэй гэрлэх боломж олдоно гэж хэлж л дээ. Тэр хүн насан туршдаа амласан сайн сайхныг хүлээсээр ганцаардал, гуйлгачлал дунд нас барав.

Тэр диваажингийн хаалган дээр явж очихдоо нөгөө тэнгэрийн элч байж байхыг хараад Чи надад их баялаг, байр суурь, сайхан эхнэр амласан. Би насан туршдаа хүлээсэн боловч юу ч биелсэнгүй гэж гомдолложээ. Тэнгэрийн элч хариуд нь Би чамд үүнийг амлаагүй шүү дээ. Би чамд их эд баялаг олох, нийгэмд дээгүүр байр суурь эзлэх, эхнэр чинь болох сайхан эмэгтэйтэй уулзах боломжийг амласан. Тэр бүх боломж байсан боловч чи өөрөө өнгөрөөчихсөн шүү дээ гэжээ. Чиний юу хэлээд байгааг чинь би сайн ойлгохгүй л байна гэж нөгөө хүн гайхан бодлогошироход, Чамд нэг удаа аз туршсан худалдааны ажил эрхлэх санаа төрснийг санаж байна уу? Чи айгаад больчихсон биз дээ? хэмээн тэнгэрийн элч асуулаа. Хүн толгой дохив. Чи санаагаа гүйцэлдүүлэхээс татгалзсанаас болоод тэр санаа чинь хэдэн жилийн дараа биелүүлэхээс айгаагүй өөр хүнд очиж, түүний хаант улсдаа хамгийн баян хүмүүсийн нэг болсныг чи санаж байгаа биз дээ? Үүнээс гадна хотод их газар хөдлөлт болоход олон байшин нурж, дарагдсан  хэдэн мянган хүмүүс гарч чадахгүй байхад чамд тэднийг эрж олох, туслах боломж байсан. Гэтэл чи гарсан хойгуур эд хогшлыг чинь хулгайлж орхихоос айгаад тусламж хүссэн дууг үл хайхран гэртээ үлдсэн биз дээ. Хүн ичгүүрт явдлаа санан дуугүй болов. Энэ бол хэдэн зуун хүнийг аварч хотын амьд үлдсэн бүх хүний хүндлэлийг хүлээх боломж чинь байсан юм шүү дээ гэж тэнгэрийн элч хэллээ.

Бас чамд тун их таалагдсан улбар үстэй  үзэсгэлэнт эмэгтэйг санаж байна уу. Тэр чиний урьд өмнө харсан нэг ч эмэгтэйтэй адилгүй байсан. Харин чи түүнийг өөр шигээ хүнтэй гэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бодоод гологдохоос айн хажуугаар нь өнгөрсөн биз дээ?. Хүн толгой дохихдоо нүдэнд нь нулимс хурсан байв. Тийм ээ найз минь, тэр чиний эхнэр болж чамд олон сайхан хүүхэд төрүүлж өгөх байсан. Та хоёр насан туршдаа аз жаргалтай амьдрах байсан даа гэсэн гэдэг.

 

Сэтгэгдэлүүд:

1. yume | 2009-10-30 01:59:14
hnnnn balain bi araich iim aldaa hiihgui blguidee
2. yume | 2009-10-30 02:00:32
buur omnoos ni haramschlaa
3. Rush | 2009-10-30 02:05:45
ene goy nom te... buur nileeeen olon jiliin omno unshij bilee... bayn chineelgiin 10n nuuts, az jargaliin 10n nuuts gd 3 bdag sanagdjiina
4. shulgashaazgai11 | 2009-10-30 02:18:55
hehe rush bi bas unshij bsan minii hamgiin durtai nomuudiin min neg odoo gert bga ene nomiig barag buh nzdaa damjuuljsan ene3 nomiig tsuvarlaal gargaarai amjilt humuust joohon ch gesen hereg boloh bhaa
5. Жиргээ | 2009-10-30 05:23:51
mangar xar gedeg biluu...kikiki
6. Tom Jerry | 2009-10-30 11:10:51
Yume: Хэхэ тийм шүү. Тэгэхдээ иймэрхүү хүмүүс одоо үед бол хог шиг их болсөөөөн.
Rush: Гоё ном шүү. 1056 жилийн өмнө уншиж байсийн байна. Хэхэхэхэ
shulgashaazgai11: Хэрэг болж л таараа.
Жиргээ: ккк тэгдэг байхаа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.