Бүх блогчид, блог уншигчдаа.... Санал бодлоо нэгтэгцгээе....

ӨӨРСДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ӨӨРСДӨӨ Л..... /Уриалга/

Та бүхэн өмнө нь миний бичсэн "ҮХЭЛ ХААЛГА ТОГШИНО..." нийтлэлийг санаж байгаа байх... Гэтэл тэр нийтлэлээс хойш манай оронд H1N1 үхэл таригч вирусээр өвчлөгсдийн тоо 500 хол гарсан гэсэн мэдээ өнөөдөр цацагдлаа... Өнөөдөр гэхэд л нэг жирэмсэн эх энэхүү өвчний улмаас амь эрсдлээ... Энэ байдал улам газар авч өвчлөгсдийн тоо цаашид хурдацтай өсөх нь ойлгомжтой. Нөгөө алдартай вакцин нь 11 сарын сүүлчээр наашаа ачигдах болсон гэнэ... Бид ч хэнээс хараат болчихвоо...  Өнөөдөр УИХ-аар ч энэ өвчний эсрэг ЭМЯ-аас явуулж байгаа арга хэмжээний талаар сонсож, мөн гаднаас оруулж ирэх вакцин, эм бэлдмэлийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөх тухай хэлэлцэж тухайн холбогдох хуулийг баталлаа... Гэтэл нөгөө л ЭМЯ-ны эрхмүүд маань тэнд ч л мөн тайван бай гэсэн үгээ хэлээд л сууцгааж байна.... Тэгэж хэлэхээс аргагүй бололтой... Учир нь өөрийн гэсэн бодол, үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй, нарийвчилсан тандалт судалгаа хийгдэхгүй байгаагаас чухам хэдэн хүн бусад ханиад томуугаар өвчилсөн, хэд нь энэхүү аймшигт өвчнөөр өвчилснийг ч хэлж чадахааргүй байгаа нь илт харагдаж байна.  Өнөөдөр засгийн газрын хуралдаан болж тусгай комисс байгууллаа... Өнөөдрөөс эхлэн бүх цэцэрлэгийг хорио цээрийн дэглэмд орууллаа.  Ил мэдэгдээд байгаа нь л 500 гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөн байна.. Тэгээд ч энэ нь энэхүү өвчин үндэсний хэмжээний гамшиг болон дэгдэж байгааг ил тод харуулж байна.. Би энэхүү зүйлийг хэлэхдээ та бүхнийг айж сандарч, эмээж мэгдээсэй гэж хүссэнгүй.... Би эмч хүн биш... Эгэл нэгэн иргэн... Гэхдээ өөртөө болон өрөөл бусдадаа санаа зовних сэтгэлтэй нэгэн... Бөөн түгшүүр сэтгэлд хургавч бас энэхүү өвчний хүндрэлтэй үеийг бүгдээрээ хамт тэмцэж, бэрхшээлийг хамт туулах нь зүйтэй гэж бодлоо... Одоо бид хэн нэгний буруутай үйлдэл, алхамыг шүүн тунгаах биш харин ч тэр хүмүүст дахин тэр алдааг гаргах боломжийг олгохгүйгээр тэдэнтэй хамтарч, нэг ч гэсэн хүнээ амьд мэнд авч үлдэхийн төлөө нэгдэх хэрэгтэй болсон байна.... Учир ньудахгүй энэ өвчний дараагийн хүчтэй дэгдэлт болох дохиог ДЭМБ-аас өгсөн гэнэ... Энэ дэгдэлт нь балчир насныхан болон хөл хүндтэй эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусах магадлал өндөр байгаа гэнэ.. Хүмүүсээ... Нэгийгээ ч гэсэн амьд аваад үлдэх хэрэгтэй байна... Энэхүү хүндрэлийг давахын тулд маш их хөрөнгө хүч шаардах нь нэн ойлгомжтой... Бид өөрсдөө зүгээр хараад, тэднийг шүүмжлээд суух цаг биш болжээ.... Бүгдээрээ хуримтлал үүсгэцгээе... Нэг уух пивоныхоо, ганц удаа тансаглах саун массажанд зарцуулах зардлаа хэмнээд цуглуулцгаая...Та бүхнийг энэ саналыг дэмжинэ гэж итгэж байна. Ганц нь ч ганц мянга гэхгүйгээр хуримтлал үүсгэж болох чинээгээрээ тэр эмзэг бүглийхнийгээ хамгаалахад, өөрсдийгээ энэ өвчнөөс хамгаалахад зарцуулъя... Бид бүгд санаа нэгдэж үйлээ зорилготойгоо холбож чадвал бас ч үр дүнд хүрэх боломжтой..

Найзууд минь... Болор-эрдэнэ, Бялзуух, Туяанаа  бас бусад бүх блогчдоо уриалж байна... Бүх блог уншигчдадаа уриалж байна...  Хийсч биш хэлж ирсэн энэхүү өвчний гамшгийг бид нэгдэн даван туулж нэг ч гэсэн монгол хүнээ авч үлдье....

Найзын хуваарь та бүхэн бас бусдадаа уриалаач... санаагаа нэгтгээч... тэр чухал оношлогоонд хэрэгтэй бодисыг нь, ариутгалын бодис, амны хаалтнаас эхлээд авч олж болох бүхнийг авах, бусдадаа туслах гэсэн чин сэтгэлээр нэгдээч... хэмээн та бүхэндээ уриалж байна...

Дөнгж саяхан авсан мэдээгээр манай улсад энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нийт 800 гаруй болоод байна... Энэ өвчнөөр эндсэн хүүний тоог нууцлаад байна гэсэн сэжиг гадуур газар авч байна.

Дэмжиж байгаа блогчид энэхүү уриалгийг блогууддаа тавиач... нийтлээч гэж хүсэх байна...

 

Дэмжиж байгаа блогчид болон блог уншигчид өөрийн санал бодлоо сэтгэгдэл дээр үлдээгээд байгаарай....

Сэтгэгдэлүүд:

1. Оогий | 2009-10-30 19:20:39
найз нь дэмжиж байнаа. их зөв зүйтэй санал байна...
2. Оогий | 2009-10-30 19:21:43
Бид л өөрсдийнхөө төлөө өөрсдөө тэмцэх хэрэгтэй
3. Mr.Freeman | 2009-10-30 19:33:04
Бүгдээрээ санаа бодлоо нэгтгээд нэг алхам хиймээр байна шүү...
4. Влад Дракула | 2009-10-30 20:06:24
хуримтлалаа хэзээ хаана хэнд яаж гэдгийг нь шийдэх бас хэрэгтэй байх тиймүү...
Фриймэн ээ ,,, би ч бас галзуурахад ганц хуруу дутуу болоод Ламбаа ОГЦОР гэсэн нийтлэлээ аль хэдийнэ бичихээр бэлдцэн ч Ламбаа нь хүн үхүүлэхгүй гээд бичүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрчихсэн...

Гэхдээ нэг мюыг хэлмээр байнаа... Наад эрүүл мэндийн сайдын багцад ийм аюулт өвчний үед зарцуулах төсөв гэж байгаа... Өвчин дэгдэхгүй бол тэрийгээ дураар зарцуулж чадахгүй.... Тэгээд өвчин их дэгдвэл сайхан хяналтгүй зарцуулж дундаас нь тэр хэмжээгээр иднэ... Ззнийг л хүлээж байсан юм шүү дээ.... Тэд эхлээд үүнийгээ хийг...

Бидэнд хийх цаг олдоно... Харин тэд улсын мөнгийг, бидний татварын мөнгийг зөв зүйлд зарцуулах ёстой... Тэднийг эхлээд хянаж, шахаж шаардах нь зөв...

Уриалгыг дэмжиж байна... Мөнгө цуглуулах ажил одоохондоо байзнасан нь дээр байх... Тэгээд ч намайг блогт орж ирэхээс өмнө манайхан их тусламжийн ажил хийдэг байсан юм билээ... Ийм ажил зохион байгуулах хэцүүг чи өөрөө мэдрээ биз дээ...
6. yume | 2009-10-30 20:23:01
дэмжиж байна энэ нийтлэлийг би блогруугаа орууллаа
7. Mr.Freeman | 2009-10-30 20:35:43
Бялзуух минь... Тэр хүмүүс тэр тавтвараас бүрдсэн тэр мөнгийг угийн л зүй зохистой зүйлд зарцуулах үүрэгтэй.. Гэхдээ тэд яаж зарцуулах нь бас ойлгомжтой... тэднийг хүлээнэ гэдэг бол утгагүй хэрэг.... Бид хийдгээ тэд хийдгээ хийг...
8. Аза | 2009-10-30 20:36:33
Нэр нь л гахайн болохоос зүгээр ханиад гэж бодож явсан тийм биш болж байна шүү. Нас барсан хүний тоо ихсээд, бүртгэгдсэн халдвар авсан хүний ч тоо ихсээд, вакциндаа хүртэл сайн дарагдахгүй байгаа гэж сонсоод санаа зовж эхэлж байна шүү. Зурагтаар сайд нар эрүүл хүн бол амны хаалт бүү хэрэглэ гээд байсан буруу ч юм шиг санагдаад. Цэцэрлэг, сургууль, оюутнуудад арга хэмжээ авбал халдвар тархах тоо эрс багасах байхдаа. Ашгүй нэг юм цэцэрлэгт хөл хорио тогтоож эхэлж байгаам байна.
9. Mr.Freeman | 2009-10-30 21:02:55
Оогийд Тиймээ .. Бид өөрсдийнхээ төлөө өөрсдөө...
10. Mr.Freeman | 2009-10-30 21:03:42
Юмэ дүүдээ баярлалаа... Нэг нэгнийгээ хайрлах сэтгэл гэж юу болохыг амьдрал дээр хэрэгжүүлцгээе...
11. Mr.Freeman | 2009-10-30 21:04:40
Ноён ҮГЭЭР ИЛБЭДЭГЧ -д Тиймээ.. Энэ санал дэмжигдвэл тодорхой зохион байгуулалтанд оруулж тусгай данс нээлгэх талаар бодож сууна.
12. Mr.Freeman | 2009-10-30 21:05:17
Аза байдал улам хүнд болох магадлал маш өндөр байна....
13. Mr.Freeman | 2009-10-30 21:06:08
Бялзуух найз минь. хэцүү гэж суусаар цаг алдвал бүүр хэцүү болох гээд байна...
14. ㅠㅑ (зочин) | 2009-11-01 16:48:11
Фриймэн ээ ,,, би ч бас галзуурахад ганц хуруу дутуу болоод Ламбаа ОГЦОР гэсэн нийтлэлээ аль хэдийнэ бичихээр бэлдцэн ч Ламбаа нь хүн үхүүлэхгүй гээд бичүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрчихсэн...

Гэхдээ нэг мюыг хэлмээр байнаа... Наад эрүүл мэндийн сайдын багцад ийм аюулт өвчний үед зарцуулах төсөв гэж байгаа... Өвчин дэгдэхгүй бол тэрийгээ дураар зарцуулж чадахгүй.... Тэгээд өвчин их дэгдвэл сайхан хяналтгүй зарцуулж дундаас нь тэр хэмжээгээр иднэ... Ззнийг л хүлээж байсан юм шүү дээ.... Тэд эхлээд үүнийгээ хийг...

Бидэнд хийх цаг олдоно... Харин тэд улсын мөнгийг, бидний татварын мөнгийг зөв зүйлд зарцуулах ёстой... Тэднийг эхлээд хянаж, шахаж шаардах нь зөв...

Уриалгыг дэмжиж байна... Мөнгө цуглуулах ажил одоохондоо байзнасан нь дээр байх... Тэгээд ч намайг блогт орж ирэхээс өмнө манайхан их тусламжийн ажил хийдэг байсан юм билээ... Ийм ажил зохион байгуулах хэцүүг чи өөрөө мэдрээ биз дээ...Ter sda ni bas hanialgadaggui sda yumuu haldvar avdgui tarhlaatai sda yu hehehhe heterhii tuilshiraad
15. эрхэм цэцэг | 2009-11-01 16:53:22
demjij bn aa uneheer sain uils bn aa
16. molor | 2009-11-02 16:03:54
Энхээгээс маань ирсэн 20000 төгрөг хадгаламжинд байгаа. Хэдэн маск аваад гудамжаар тараачихмааргүй л бна. Тэгэхээр хуримтлал үүсгээд тэр зардалаар юу хийхээ тодорхой болгочихвол би бас хандивланаа хөө, дэмжиж бна
17. +[V]enDEtt[A] | 2009-11-02 16:30:36
Tiim shuu manai freeman ah iim uhaantai ah.bi eniig blogruuga oruulnaa bi bas gertee l shuuj bn.bi 40 hurj haluurad bhar ni nogoo a(h1n1) gedeg ni yum bolvuu getel haniad bsan.ih aisan shuu mon ene ovchin ni haluund baij chaddaggui gesenshde.huitend bol ih hurdan idevhjdeg gesen bas darhlaa sularhaar tusdag genelee duulaahan baij amin demeer baylag hool ideere
18. +[V]enDEtt[A] | 2009-11-02 16:32:52
ooo humuuseee www.l-page.bblog.mn orooroi pls
19. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 16:37:29
Энэ уриалгыг дэмжэээд гэр бүлээ ханиаднаас хамгаалж оролцоё. Өнөөдөр хүн бүр гэр бүлээ ханиаднаас хамгаалж чадвал гэр бүлгүйг нь цаадуул чинь нэг ююм аргалах байх.

Ийм л саналтай байна.
20. Mr.Freeman | 2009-11-02 17:21:44
anjigai -д бас д зөв санаа шүү...

+[V]enDEtt[A] -д баярлалаа

molor -д хамтарч зохион байгуулна гэдэгт итгэж байна.
21. Mr.Freeman | 2009-11-03 20:31:15
Энэ арга хэмжээг хамтарч зохион байгуулах хүн байвал нэрэ, холбооо барих утсаа үлдээнэ үү.....
22. Mr.Freeman | 2009-11-03 20:31:18
Энэ арга хэмжээг хамтарч зохион байгуулах хүн байвал нэрэ, холбоо барих утсаа үлдээнэ үү.....
23. Amgaa_bos5 | 2009-11-03 20:36:00
zow mash zow sanaa bna demjij bna
24. Mr.Freeman | 2009-11-03 20:43:40
телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээр энэ уриалгийг цацахад туслах хүн байна уу...
25. Жиргээ | 2009-11-03 20:45:27
Xun bur, ail buxen xuviin saxilgiig nariin saxiad, shim tejeeltei xooloo idej, xudulguuntei yavaarai, Mongolchuudaa!
26. molor | 2009-11-03 21:02:02
фРИЙМЭН ӨНӨӨ МУУ МЕССЕНЖЕР ЧИНЬ ДАХИАЛ ГАЦЧИХЛАА. ХЭД ГУРВАН ТВ-Д ХЭЛЖ ӨГЬЕ ГЭХ ГЭСЭН ОРЖ ӨГДӨГГҮЙ ЭЭ
27. Mr.Freeman | 2009-11-03 22:11:24
Өөө золиг юм даа... Найзд нь хэрэгтэй л эд байна
28. muuzaluu | 2009-11-03 22:17:17
Найз нь бол эхлээд гэр бүлээ хамгаалах гэдэг Анжгаагийн саналыг дэмжиж байна. Гэхдээ бас энэ ченжүүд чинь хэцүү байна шүү. Аарц, чацаргана, адууны махны үнэ нэмэгджийна шт. Мөн дээр нь эмийн сангууд барааныхаа үнийг нэмээд байдаг. Тайлбар асуухаар эмийн үйлдвэрүүдээс нь илүү үнэтэй ирээд байна гэх мэт тайлбар хэлж байна лээ. Ямар ч байсан эхлээд гэр бүлийнхнийгээ хамгаалах нь туйлын зөв. Одоо 100 сая доллар тараах гээд байгаа шт. Тэрнийхээ оронд вакциныг нь оруулж ирээд хүмүүсээ дархлаажуулах нь дээр болов уу л гэж бодох юм. Зүгээр тараах гэжийгаа мөнгийг ийм зүйлд оруулах нь дээр болов уу. Гэхдээ манай дээдчүүл тэгж шийдэж чадахгүй л байх даа.
29. Mr.Freeman | 2009-11-04 00:04:17
Тэр томчууд чинь яах вэ... Тэдний явдал угийн хяналтаасаа алдарсан. Бидний санаа бол тэр хэрэгцээтэй байгаа эм тан вакциныг нь тэр авч чадахгүй байгаа эмзэг бүлгийнхний ганц нэгд нь ч гэсэн хүргэх гэсэн санаа....
30. Хайрынбурхан | 2009-11-04 01:08:09
гахайн ханиад гэж бодсоор энэ мэдээллээр өөрсдийгөө бөмбөгдсөөр байгаад гахайн ханиад нь улам ихэс ч байгаан шд би бол юу ч бодмооргүй байна өө энд тэндгүй энэ тухай яриад хүмүүсийг улам үймүүлээд зүгээр хэхэ. Гэхдээ энэ их зав зүйтэй зүйл байнаа. Дэмжиж байна. Гэхдээ хаа сайгүй энэ талаар ярьж байхад би бас нэмэрлээд хүмүүс үймүүлээд яахав блогдоо бичлэгийг оруулсангүй шүү хэхэ
31. Хайрынбурхан | 2009-11-04 01:12:23
Өө бас нэг юм хамтарч зохион байгуулна гэвэл намайг оруулаарай. Аан бас боловсрол ТВ д хүн танина яриад үзнээ. миний дугаар нэр мэднэ тэ хуучин дугаар дээрээ байгаа
32. Хайрынбурхан | 2009-11-04 01:29:36
хэхэхэ энэ дээр ямар аймар зурагнууд яваад байнааа хэхэхэ хэлэхгүй бол тэсэхгүйнээ инээд хүрээд байна
33. Agai | 2009-11-04 01:38:01
би маск илгээе
34. Mr.Freeman | 2009-11-04 10:39:15
Агай найз минь маш их баярлалаа...
Хайрынбурхан дүүдээ баярлалаа... Холбоо барина аа...
35. ttulga | 2009-11-04 11:11:17
Дэмжиж байноо. Бичлэгийг чинь блогтоо хуулаад тавьчихлаа
36. Эмбий | 2009-11-04 11:11:40
за тэгье ханцуй шамлаад ороод явчихнаа
37. Mr.Freeman | 2009-11-04 11:14:43
ttulga Эмбий нартаа баярлалаа....
38. tsatsaa (зочин) | 2009-11-04 14:26:22
sain u agaa demjeed demjeed yawchiiishd nadtai holboo bariarai duu n netd oirhon orj chaDKU BGA SHUU.
39. ooolhonooo | 2009-11-04 14:35:23
hoooh enuugeer chini yu boloood ugurchihuuu ve hun amitanii hantsuigiiin shaluuulaad manai ah ch bujignuuljeee
40. m_bazu | 2009-11-08 01:04:33
demjij bnaa andaaa ene niitleliig blogtoo oruullaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.