
Би гэж хүн энэ бичгийг анх нэгдүгээр ангиасаа үзсээн. Уншиж чадахгүй бацаан заагаад өгөх хүн ч байхгүй үсгээ мэддэгээрээ би уншиж эмээ орчуулан өгүүлбэртэй бодлогоо бодох гэж давхар давхар юм болдог байж билээ. Өдөр гэдэг үгийг монгол бичгээр э-дүр гэж бичдэгийг ойлгохгүй эмээтэйгээ нохойн идүүр байх гэж мунгинаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Үүний ачаар би энэ бичгийг хүн шиг сурсан. Монгол бичгээ зүгшрээд явж байтал крилл үсэг гээч ороод ирсэн. Дамдинсүрэн гуайн орос хэлийг монголчилсон бичиг. Яахав амар хялбараа бодвол крилл үсэг ч сайхан шүү. Ингээд хөөрхий монгол бичгийг минь хоцрогдсон хуучны гэдэг ял зүүгээд "жийчихдэг" юм байгаа биз дээ.
Уг нь тэр үед монгол бичгээ хэвээр нь үлдээгээд заадаг байсан бол хичнээн аштай. Хүний нутагт ирээд танай бичиг ямар уу манай бичиг ийм гээд бичихээр орос үсэгтэй төстэй юм гэдэг. Тэгэхээр нь гэнэт баярхмаар санагдаад манайх хоёр үсэгтэй нөгөөх нь энэ гэхээр монгол бичгийн гоё харагдаж байгааг шагшин хятад японуунд чинь нэрээ надаар бичүүлнэ гээд... Яасан ч ядаргаатай нэртэй хүмүүсэв. Чадах ядахаараа бичээд өглөө. Худлаа ч юм уу үнэн ч юм уу баярлаж байгаагаа л гайхаад байсан.
Их сургуульд ороод удаагүй байтал манай нэг хамаатны хүүхэд крилл үсэг мэдэхгүй физик химээ монгол бичгээр бичдэг тухай сонсож байсан юм. Бүх хичээлийн шалгалтаа монгол бичгээр бичиж өгдөгөөс болоод багш нар нь ойлгохгүй сандардаг гэхэд тэр хүүгээр бахархах сэтгэл төрж өөрийгөө баахан голж байсансан. Түүнээс хойш их сургуулийн лекцээ хааяахан нэг монгол бичгээр бичиж "сэтгэлийн жаргал" эдэлдэг байлаа.
Хэл гэдэг чинь цаг хугацааны явцад бичлэг хэвээрээ ч дуудлага нь өөрчлөгдөж л байдаг зүйл шүү дээ. Хүн бүхний шүтээд байгаа англи хэлний бүх үг нь бичигдэж байгаа шигээ уншдаг ярьдаг билүү. Хоцрогдсон инээдтэй дуудлагатай гээд сайхан бичгийг минь үгүй хийж байгаа тэр хүмүүс харин хичнээн их хоцрогдоо вэ. Тэд амар хялбарыг харан өнөө маргаашаа бодоод улсын бичгээ үгүй хийгээд байгаа хэрэг биш үү.
Хар багаасаа нухаж сурсан болохоор монгол бичгээ би хайрладаг, монгол бичгээрээ бахархдаг.
Монгол хүн болгон минь үүн дээр сэтгэл нэгдээсэй.
Үр хойчдоо энэ үнэтэй баялагийг өвлүүлээсэй


Сэтгэгдэлүүд:
physic mongol bichger bicheh ee yamar mundag yum beeee wow
Ийм дуракууд бас олон байхымаа хаха
Сэтгэгдэл үлдээх: