ӨӨРСДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ӨӨРСДӨӨ Л..... аянд

Бөөн түгшүүр сэтгэлд хургавч бас энэхүү өвчний хүндрэлтэй үеийг бүгдээрээ хамт тэмцэж, бэрхшээлийг хамт туулах нь зүйтэй гэж бодлоо... Одоо бид хэн нэгний буруутай үйлдэл, алхамыг шүүн тунгаах биш харин ч тэр хүмүүст дахин тэр алдааг гаргах боломжийг олгохгүйгээр тэдэнтэй хамтарч, нэг ч гэсэн хүнээ амьд мэнд авч үлдэхийн төлөө нэгдэх хэрэгтэй болсон байна.... Учир ньудахгүй энэ өвчний дараагийн хүчтэй дэгдэлт болох дохиог ДЭМБ-аас өгсөн гэнэ... Энэ дэгдэлт нь балчир насныхан болон хөл хүндтэй эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусах магадлал өндөр байгаа гэнэ.. Хүмүүсээ... Нэгийгээ ч гэсэн амьд аваад үлдэх хэрэгтэй байна... Энэхүү хүндрэлийг давахын тулд маш их хөрөнгө хүч шаардах нь нэн ойлгомжтой... Бид өөрсдөө зүгээр хараад, тэднийг шүүмжлээд суух цаг биш болжээ.... Бүгдээрээ хуримтлал үүсгэцгээе... Нэг уух пивоныхоо, ганц удаа тансаглах саун массажанд зарцуулах зардлаа хэмнээд цуглуулцгаая...Та бүхнийг энэ саналыг дэмжинэ гэж итгэж байна. Ганц нь ч ганц мянга гэхгүйгээр хуримтлал үүсгэж болох чинээгээрээ тэр эмзэг бүглийхнийгээ хамгаалахад, өөрсдийгээ энэ өвчнөөс хамгаалахад зарцуулъя... Бид бүгд санаа нэгдэж үйлээ зорилготойгоо холбож чадвал бас ч үр дүнд хүрэх боломжтой..
Бүх блогчид болон блог уншигчдадаа уриалж байна... Хийсч биш хэлж ирсэн энэхүү өвчний гамшгийг бид нэгдэн даван туулж нэг ч гэсэн монгол хүнээ авч үлдье....
Найзын хуваарь та бүхэн бас бусдадаа уриалаач... санаагаа нэгтгээч... тэр чухал оношлогоонд хэрэгтэй бодисыг нь, ариутгалын бодис, амны хаалтнаас эхлээд авч бусдадаа туслах үйлсэд хувь нэмэрээ оруулах үйлсэд чин сэтгэлээр нэгдээч... хэмээн та бүхэндээ уриалж байна...
Мөн энэ аяны уриаг ямар байвал зохих талаар санаа бодлоо хэлцгээнэ үү....
Энэхүү баннерийг өөрсдийн блог дээр тавихыг хүсвэл:
<a href="http://only-freezone.blog.banjig.net" target="_blank"><img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/240811/reklam_b123b4e4.jpg" border="0" /></a>


Сэтгэгдэлүүд:
Болороо найз минь чи өөрийн санаагаа өгөөч... Тэгээд нэгтгэж байгаад хамтадаа эцсийн чиг зорилгоо нэн даруй тодотгож авъя
Сэтгэгдэл үлдээх: