Эрээний нэг муу наймаачин Монголын бүдүүн даргын тэнэгийг гайхаж байна... Бичсэн nuudel_78

Эрээнээр дамжиж, Бээжин орох ажил гарлаа. Эрүүл мэндийн сайд Ламбаа орой болгон малийтал инээж, өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг зарлаж байгаа болохоор овоо хэдэн маск цүнхэндээ хийж аваад, дархлаа сайжруулдаг гэж гайхагдаад байгаа салимон гэгч эм халаасандаа хийгээд л замын-Үүдийг зорьлоо. Нэг үеэ бодвол манай монголчууд овоо эрүүл мэндээ анхаардаг болж. Замын-Үүд хүртэл маск зүүсэн хүмүүстэй л таараад байх юм. Гэтэл Эрээн, Бээжинд масктай ганц хужаа алга. Өвчний голомт гэж нэрлэгдээд байсан хятадууд харин биднээс тун их цэрвэж  байна гээч. Монголд гахайн томуу гарсан, бараг бүгд л толгой дараалан өвдөж, бөөн бөөнөөрөө үхэж байгаа гэсэн цуу тарсан бололтой юм. Эрээний өмдөө чирсэн нэг муу наймаачин намайг хараад шоолж байна. "Танай бүдүүн дарга нар бүгд тэнэг" гээд инээж байх юм. Эрээн, Монгол хоёрт гахайн томуу зэрэг гарсан юм байх. Эрээнд 60 хүн өвчилсөн. Харин Монголд 600 хүн өвдсөн. Эрээнд өвчин гарсан дор байсан бүх вакцинаа хүүхэд, жирэмсэн эхчүүддээ хийж, сургуулиа хаачихсан гэнэ. Одоо бол өвчин тарах магадлал 70 хувь хүртэл буурчихсан. Харин Монголд бол эсрэгээрээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн жаахан вакциныг дөргө нар эхнэр хүүхэдтэйгээ нийлээд хийчихсэн.   Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага энэ талаар мэдчихсэн. "Одоо Монгол баян болсон. Өөрсдөө вакцинаа худалдаж ав" гэж загнасан гэдэг яриа Эрээнээр нэг тарчихаж. Маск зүүсэн Монголчуудыг хараад тэд шоолж байна. Үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Хил даваад ороод ирсэн чинь хэдэн вакцин ирсэн. Түүнийг дарга даамлууд, эмч, эмнэлэгийн ажилчдад хийх тухай яриа сонсогдож байх юм. Вакцины үнийг талхныхаа мөнгийг дийлэхгүй байгаа ядуус, өнчин, өрөөсөн хүүхдүүд дийлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болов.  Өвдөхгүйн тулд, үхэхгүйн тулд хүн яах ёстой болж байна гэсмэн асуулт өөрийн эрхгүй гол зураад болохгүй нь. Монгол хүн бүр эрүүл байх ёстой. Ядуу зүдуу байх хамаагүй, нэг ч гэсэн хүн өвдөхгүй, үхэхгүй  байх учиртай. Тиймээс өнөөдөр бид хүчээ нэгтгэх хэрэгтэй болчихоод байна. Блогчидоо, залуусаа, Монгол ахан дүүсээ хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчний эсрэг хамтдаа тэмцье. "Чөлөөт бүс"-ээс  гаргасан уриалгыг бүгд дэмжиж, хандив мөнгө цуглуулж, ганц ч гэсэн хүүхдэд вакцин хийлгэхийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгээд нэг удаа нэг санаагаар тэмцээд үзье. Таны хандивласан 100 төгрөг ч гэсэн багадахгүй, бас ихдэхгүй. Тиймээс энэ аянд бүгдээрээ нэгдье гэж уриалж байна. Вакцинтай, ариутгалын бодистой, хамгийн гол нь бид бие биеэ дэмжсэн халуун дулаан сэтгэлтэй байвал энэ муу өвчинг даваад гарчихна гэдэгт эргэлзэхгүй байна.

Бичсэн: nuudel_78

Сэтгэгдэлүүд:

1. AmRaa_V8 | 2009-11-07 01:16:17
Монголчуудаа морь унаж өссөн шигээ Маск зүүж сурцгаая www.h1n1.bblog.mn
2. AmRaa_V8 | 2009-11-07 09:07:45
Монголчуудаа морь унаж өссөн шигээ Маск зүүж сурцгаая www.h1n1.bblog.mn
3. AmRaa_V8 | 2009-11-07 09:07:47
Монголчуудаа морь унаж өссөн шигээ Маск зүүж сурцгаая www.h1n1.bblog.mn

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.